,
Чамаас болж инээдэг ч
Чамаас болж бас гуниглана
Мөнхөд би инээнэ
Мөнхөд би бас гуниглана
Би бол Инээмтгий хүн
Би бол уйдамтгай хүн
Инээд хөөрөөр урам зориг авдаг
Эгэл даруу хүний үр.
Б. Баясгалан
2010 он
Энэ блогоос: | Үүцлэх | өөр блог » |
Блог үүсгэх | Нэвтрэх |
,
Чамаас болж инээдэг ч
Чамаас болж бас гуниглана
Мөнхөд би инээнэ
Мөнхөд би бас гуниглана
Би бол Инээмтгий хүн
Би бол уйдамтгай хүн
Инээд хөөрөөр урам зориг авдаг
Эгэл даруу хүний үр.
Б. Баясгалан
2010 он
Байн байн толгоод санагдаад яаран орох юм чам руу
Амьдралын минь салшгүй нэг хэсэг болсон мэт чи
Намайг дэлхийтэй холбож үнэнч андуудтай болгосон
Жигтэй энэ сонин зүйл блогчдын гэдэг ертөнцөд
Ихэнх хугацаагаа үрэн тарж, энд гүн суух болжээ бид
Гайхалтай
Би чамайг хайрлана, бүх хүнээс харамлана
Яадгын чи бол миний охин, өөр хэнийх ч биш
Маргааш өглөө үнсэнэ, өнөөдөр орой ч үнсэнэ
Би чамдаа хайртай, миний хөөрхөн охин
Амьдралд минь учирсан алаг нүдтэй охин чамайгаа
Алив байгаа бүхнээрээ хайрлая, I Miss You
Шувууд минь эргэлдэн дүүлэн нисээрээ
Шууд над дээр ирээд хэн та нарыг явуулсныг
Шулагнахан хэлээрээ надад бушуухан
Шуналтайгаар сонсохсон тэр хайрын шивнээг.
Мянга мянган өдрийн дундаас
Мартагдашгүй энэ өдрийг сонгож
Марал гуа бүсгүй чамдаа
Март 8-ны мэнд хүргэе!
Би бол бурханы бүтээсэн бяцхан бор баатар
Авъяас билгээр дүүрэн ард түмний нэгэн элч
Янаг чамайг жаргааж чадах азтай нэг залуу
Сайхан төрхөөрөө саваагүйтэж явдаггүй төлөв хүн
Гарсан асуудлыг шийдэж чаддаг гарамгай мэргэн
Ариун үйлсийг хэзээд дэмжигч гоё сэтгэлтэн
Луу мэт эрч хүчтэй дүүлэн нисэгч
Агуу бүхнийг үүсгэн гаргадаг гоц
Нар шиг мөнхөд гэрэлтэх чамин од би.
Бид бол бурханы бүтээсэн
Бяцхан бор баатрууд
Бат бөх хана мэт зогссон
Эгэл даруу найзууд
Энэ бидний 20 нас
Алдаж ондог гэнэн бас
Анд нөхдийн гэгээн харьцаа
Ариун бүхний эхлэл хайр за.
Б. Баясгалан 2010 оны 5 сарын 8
Яасан хэрэггүй болохоор залгахгүй байна уу чи?
Яагаад зүгээр амар мэнд асууж болохгүй гэж
Хэрэг гарахаар л намайг санасан уу чи?
Хэзээ ч ийм найз гэж байддаггүй юм,
Эргэн тойрон оо сайн ажаараа хүмүүсээ
Энд тэндгүй ийм хүмүүс дүүрэн байна
Би бол шал ондоо гэгээхэн хүн биш
Бас л тэдэнтэй адил хамгийн сайн найз чинь байна.
Сайн уу? хайрт найзаа
Б. Баясгалан
2010 он 6 сарын 28 өдөр
Эргэн тооорондоо хүрээлэгдсэн этгээд хүмүүсийг
Чи хайрт найз аа гэж бодон мунхаглана
Энгийн байхлаар дээрэлхдэг элдэвтэй энэ хорвоод
Чамтай байхдаа би өөрийнхөөрөө байдаг ч
Эргээд бодохоор чиний хийх үйлдлүүд
Чихэнд минь хадаастай, зүрхийг минь урах гэж
Энэ л миний байгаа байдал эв энгийн хэвээрээ
Чамд би баярладаг, уурладаг, гоморхдог бас
Чамайг харамладаг, хамгаалдаг, чи мэдэхгүй ээ.
Анд бол алхахдаа хамт биш сэтгэлдээ хамт байна
Найз бол хэцүү үед үргэлж дэргэд чинь байна
Эхнэр, Нөхөр бол зөвхөн чинийх өөр хэнийх ч биш
Ижилгүй сайн найз бол үргэлж худлаа инээнэ хажууд чинь
Энэ дундаас намайг сонгоод хэлээрэй найз минь
Эрэгтэй хүнд зүрх гэж байдаг юм
Эр хүн хатуу бие хаатаа ч зөөлөн сэтгэлтэй байдаг юм
Эр хүн гаднаа хээгүй атлаа дотроо эмзэгхэн байдаг юм.
Эрэгтэй хүнд зорилго гэж байдаг юм
Эр хүний дотор Фирари машин багтдаг юм
Эр хүнд заавар биш зөвөлгөө хэрэгтэй байдаг юм.
Эрэгтэй хүнд энхрий хонгор бүсгүй хэрэгтэй байдаг юм
Эр хүнийг ээж шиг нь хайрлаж хүндлэж чадах эмэгтэй хүнд
Энэ яваа насныхаа амьдралаа бүгдийг нь зориулж чаддах сэтгэл байдаг юм.
Эр Хүн,
Баясгалан Батгэрэл
2010 оны 7 сарын 28 өдөр
Айдас дүүрэн энэ хорвоод
Ахиад би төрөх болов уу?
Алагхан бие минь үхсэний дараа
Амин сүнс минь хаачих юм бол?
Хайртай хүмүүс чинь хажууд байхгүй
Харамласан зүйл чинь чамд байхгүй
Хамаг бүхэн чинь тэс ондоо
Харь оронд төрөх болов уу?
Орчлон ертөнцөд ахиж төрөхгүй
Орь ганцхан тоос болоод
Огторгуйн харанхуйгаар хэссээр
Олж би ирэх болов уу энэ дэлхийгээ?
Б. Баясгалан
2010 оны 6 сарын 25 өдөр
![]() |
